top of page

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО

   Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол

 

Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн юм. Тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын  эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой юм. Мөн өндөр настай хүмүүс хөдөлгөөний идэвхитэй байснаар ясны сийрэгжилт болон унаж бэртэхийн эрсдэлээс хамгаалагддаг. Хөдөлгөөний идэвхи нь зөвхөн өндөр настай хүмүүст ач холбогдолтой бус бүх насны хүмүүст тухайлбал: хүүхэд , залуус, насанд хүрэгсэд, тахир дутуу хүмүүст бүгдэд нь эрүүл мэндийн эрсдэлүүдийг багасгахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг.

Таргалалт нь биеийн хөдөлгөөний идэвхгүй байдалтай ихээхэн холбоотой. Хэвийн, эрүүл жинтэй  байхын тулд тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байж эрүүл хоол хүнсийн хэрэглээг эрхэмлэх нь зүйтэй. Ингэснээр хол хүнснээс олж буй энэрги, зарцуулагдаж байгаа энэргийн хоорондын харилцаа тэнцвэржинэ.  

Биеийн жин буурахгүй тохиолдолд идэвхитэй хөдөлгөөний ачаар эрүүл мэндэд ашигтай зүйлсийг олж болно.

Дасгал хөдөлгөөн бол жинхэнэ анагаагч

 

1. Эрүүл зүрх
Дасгал сургуулилалт хийх үед зүрхний цохилт хурдасч, цусан хангамж нэмэгддэг. Зүрх ч мөн нэг булчин учраас байнга дасгал хийснээр илүү хүчтэй, эрүүл болдог аж. Зүрх судасны өвчин дэлхийн аль ч улсад нас баралтын гол шалтгаан болсоор ирсэн. Тэгвэл фитнесст явж, алхаж, гүйх нь эрт нас барах магадлалыг ч бууруулдаг байна.

2. Ажлын бүтээмж
Биеийн дасгал хөдөлгөөнтэй зэрэгцэн ажлын бүтээмж өсдгийг эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Хүн дасгал хийж, биеийн булчингууд ажиллах үед тархи амарч байдаг аж. Түүнчлэн хөдөлгөөнөөс ялгарах эндорфин хэмээх бодис эрч хүч өгдөг учраас ажлын бүтээмж ийн нэмэгддэг.

3. Бат бөх яс
Дасгал хөдөлгөөн хийснээр яс улам бэхждэг.

4. Эрч хүч
Байнга дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс ширээний араас босдоггүй нэгэнтэй харьцуулахад илүү эрч хүчтэйгээс гадна мэдрэлийн ядаргаанд орох эрсдэл хамаагүй бага гэнэ. 

5. Сайн нойр
Долоо хоногт 3-5 удаа спорт танхимд хичээллэж эсвэл гүйдэг хүмүүс бусадтай адил хугацаанд унтсан ч нойрны чанар нь илүү байдаг. Учир нь тогтмол хөдөлгөөнтэй хүн хэвийн, жигд амьсгалдгаас гадна дасгал хийж, бага зэрэг сульдсан бие бөх гэгч нойрсдог байна.

6. Дархлаа сайжирна
Дасгал хөдөлгөөн, бүжиг, спортоор хичээллэх нь дархлааг сайжруулж, ханиад тэргүүтэй өвчний элдэв нянг эсэргүүцэж чаддаг.

7. Сарын тэмдгийн хэвийн мөчлөг
Биеийн тамирын танхимд байнга хичээллэдэг эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах зовиур бараг байдаггүй. 

8. Аз жаргалтай байдал
Үнэн хэрэгтээ дасгал хөдөлгөөн хийх, хол замд гүйх, хүнд төмөр өргөхөд хэн ч дуртай байдаггүй. Гэвч биеэ жаахан ч гэсэн зовоосны үр дүн нь үүнээс ч илүү байдаг тул хүмүүс ийн “хөдөлдөг” юм. Жин хэвийн хэмжээнд барьж, эрүүл чийрэг байхаас гадна дасгал хөдөлгөөн хийх үеэр тархинаас эндорфин буюу аз жаргалын даавар ялгардгийг судлаачид тогтоосон билээ. Өөрөөр хэлбэл байнга хөдөлгөөнтэй байдаг хүмүүс эрч хүч, урам зоригоор дүүрэн, аз жаргалтай байх магадлал бусдаас илүү юм.

bottom of page